Шилдэг бүхнийг эндээс

Дуайт Ховард Хьюстонд

1043997_539266352799558_1588341480_nХойд Америкийн сагсан бөмбөгийн ертөнцийг удаан хугацааны турш хүлээлтийн байдалд оруулаад байсан Дуайт Ховардын шийдвэр өчигдөр нэг тийшээ шийдэгдлээ. Дуайт Ховард олон багтай уулзсаны эцэст халуун Техасын Хьюстон Рокитсийг сонгожээ. Хоёр тал 4 жилийн 88 сая ногооны гэрээг үзэглэсэн байна. Харин 2015-16 улирлын дараа Дуайт Ховард гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх эрхтэй гэнэ. 

Дуайт Ховардын солилцоо адал явдлаар дүүрэн өрнөсөн юм. Солилцоо болсны дараа олон хүн түүнд дургүйцлээ илэрхийлж, зарим нэг фэнүүд түүний өмсгөлийг шатааж байлаа. Коби Брайнт түүнийг багтаа үлдвэл хэрхэн аварга болдгийг зааж өгнө гэж байсан бол Дуайт түүнд өмнө нь зааж өгч чадаагүй шүү дээ хэмээн хариуг нь барьсан. Харин Шак “тэр Лейкерст, том багт байх дарамтыг авч чадаагүй” хэмээн хэлсэн юм. Дуайт Ховард Лейкерстэй хийсэн уулзалтын үеэр Фил Жексонг авчирвал үлдэнэ гэж хэлсэн ч гэсэн мэдээлэл байна. Юутай ч энэ зуны хамгийн том солилцоо явагдлаа.

Тэр ийнхүү сүүлийн 20 жилд Хьюстон Рокетсд тоглож буй гурав дахь супер төвийн тоглогч боллоо. Түүнийг Яо Мин, Хаким Олажьювантай харьцуулсан хүснэгтийг доороос үзнэ үү.

10:35 - 2014-05-06 - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Спортын шинэ түүхүүд...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ мэдээлэл
- Low Rider-ийн гайхамшиг
- Спортын хөшжилтэй агшин
- Ц.МӨНХЧУЛУУН:ДУГУЙЧНЫ ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР ТЭВЧЭЭР
- Эмэгтэй сагсчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ
- Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоно
- Нико Росберг Монакод түүхэн ялалт байгуулав
- Д.Ганзориг багш шилдэг нь
- Оюутан волейболчидоо үнэлэв
- Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө
- АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
- А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо
- Дуайт Ховард Хьюстонд
- Дюрантын сагсчин хайр
- “Сакраменто Кингс” Рондогийн төлөө
- Спорт

Найзууд





:-)
 
xaax