Шилдэг бүхнийг эндээс

А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо

1505474_783900834960683_161086019_n
Монголын шигшээ багийн довтлогч А.Мөрөн Тайландын клубтэй албан ёсны гэрээ байгуулах болсон талаар түүний япон менежер бидэнд мэдээлэв. Түүнтэй Тайландын нэгдүгээр лигийн “Краби”клуб багтаа авахаар болжээ. Ингэснээр тэрбээр Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болж байна.
Сонирхуулахад гэрээ байгуулах үйл ажиллагааг сурвалжлахаар UBS телевизийн баг өнөөдөр Тайланд руу явахаар төлөвлөж байгаа аж.
Манай тамирчны менежер Такаши Моримото маргааш буюу арванхоёрдугаар сарын 25-нд “Krabi FC” клубтэй гэрээний нөхцөлийг хэлэлцсэний дараа албан ёсоор гарын үсэг зурах юм. Түүнчлэн тус багийн менежер Сиричай Яингчароен “Мөрөн сайн тоглогч. Түүнийг олон гоол хийж, биднийг түрүүлэхэд тус болно гэж найдаж байна. Монголын ард түмэн дэмжих биз ээ” хэмээн ярьжээ. Тэрчлэн Мөрөн багийнхаа талаар “”Krabi FC” бол маш сайн зохион байгуулалттай клуб. Краби хот нь далайн эргийн уулархаг үзэсгэлэнтэй байгальтай хот юм. Би дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн болоод байна” гэж өгүүлэв.
Мөн манай тамирчинд Лаосын “Lao Toyota FC” клуб санал тавиад байсан гэнэ. Гэхдээ Тайландын лигийн хөгжил Лаосаас илүү тул манай хөлбөмбөгч ийн сонголтоо хийжээ.
Түүнд амжилт хүсье.

10:37 - 2014-05-06 - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Спортын шинэ түүхүүд...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ мэдээлэл
- Low Rider-ийн гайхамшиг
- Спортын хөшжилтэй агшин
- Ц.МӨНХЧУЛУУН:ДУГУЙЧНЫ ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР ТЭВЧЭЭР
- Эмэгтэй сагсчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ
- Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоно
- Нико Росберг Монакод түүхэн ялалт байгуулав
- Д.Ганзориг багш шилдэг нь
- Оюутан волейболчидоо үнэлэв
- Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө
- АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
- А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо
- Дуайт Ховард Хьюстонд
- Дюрантын сагсчин хайр
- “Сакраменто Кингс” Рондогийн төлөө
- Спорт

Найзууд





:-)
 
xaax