| Шилдэг бүхнийг эндээс |
Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоноАзийн Сагсан Бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Зүүн азийн аварга аварга шалгаруулах III тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд оролцхоор өнгөрсөн мягмар гаригт Инчеоныг зорьсон Монголын шигшээ багийн залуус өнөө орой монголын цагаар 17.00-с Хонг Конгийн эсрэг эхний тоглолтоо хийхэд бэлэн болсон байна. Шигшээ багийн нийт бүрэлдэхүүн тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө Инчеонд очиж бэлтгэл сургуулиалтаа үргэлжлүүлсэн. Инчеон, Улаанбаатар хотуудын хооронд 1 цагийн зөрүүтэй, цаг агаарын хувьд ойролцоо учраас тамирчдын дасан зохицох байдал сайн байна гэлээ. Манай шигшээ баг үндсэндээ тэмцээний уур амьсгалдаа дасан зохицжээ. Бэртэж гэмтсэн тоглогч байхгүй. Хонг Конгийн эсрэг бүх хүч чадлаа дайчлан тоглож түүхэн ялалт байгуулахын төлөө хичээнэ гэдгээ шигшээ багийн нийт бүрэлдэхүүн дамжуулж байна. Монголын шигшээ багийн тухайд тэмцээний “B” хэсэгт БНХАУ, Хонг Конгийн шигшээ багуудтай сугалаагаар таарсан. Эхний тоглолтоо өнөөдөр Хонг Конгтой Монголын цагаар 17.00 цагаас хийх бол 2 дахь тоглолтоо 5-р сарын 18-ны өдөр БНХАУ-н шигшээ багийн эсрэг хийнэ. Хонг Конгийг хожсон тохиолдолд Монголын сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Зүүн азийн бүсээс шалгарч тивийн аваргатаа оролцох магадлалтай юм. Тодруулбал Зүүн азийн бүсээс шалгарсан 4 баг тивийн аваргатаа оролцоно. Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг ЗААШТ-нд оролцход бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн “Милл Хаус”ХХК, “Энэмог” ХХК, “Витафит” ХХК-ний нийт хамт олонд гүн талархал илэрхийлье. Шигшээ багтаа амжилт хүсье. 10:48 - 2014-05-06 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Спортын шинэ түүхүүд... Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ мэдээлэл - Low Rider-ийн гайхамшиг - Спортын хөшжилтэй агшин - Ц.МӨНХЧУЛУУН:ДУГУЙЧНЫ ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР ТЭВЧЭЭР - Эмэгтэй сагсчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ - Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоно - Нико Росберг Монакод түүхэн ялалт байгуулав - Д.Ганзориг багш шилдэг нь - Оюутан волейболчидоо үнэлэв - Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө - АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ - А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо - Дуайт Ховард Хьюстонд - Дюрантын сагсчин хайр - “Сакраменто Кингс” Рондогийн төлөө - Спорт Найзууд |