| Шилдэг бүхнийг эндээс |
АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭМХБХ-ноос жил бүр Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/-той хамтран дасгалжуулагчдын зэрэглэлтэй курсыг зохион байгуулдаг. Одоогоос 2 жилийн өмнө AFC-ийн хаалгач нарын дасгалжуулагчийн сургалтыг авч байсан бол хоёр дахь удаагаа энэхүү сургалтыг МХБХолбоо авахаар боллоо. Сургалт нийт 6 хоногийн хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 23-наас 28-ны өдрүүдэд МХБХолбоон дээр явагдах боловч, МХБХ-ны удирдлагын хүсэлт, сургагч багшийн өөрийн чин эрмэлзлэлээр 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр бүх хаалгач нарт давхар сургалтыг нэмж явуулах боллоо. Энэхүү сургалтын удирдан зохион байгуулахаар AFC-ийн сургагч багш Lim Chuan Chin хүрэлцэн ирсэн. Тэрээр өмнө нь мөн манай эх оронд хүрэлцэн ирж сургалт явуулж байсан туршлагатай нэгэн. Мөн Монгол улсын шигшээ багийг Малайзад бэлтгэл сургуулилт хийж байхад хаалгачийг бэлтгэх тал дээр анхааран шигшээ багийн хаалгач Энхбаяр, Жаргалсайхан нарыг бэлтгэж байсан билээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Дамдин, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, AFC-ийн сургагч багш Lim Chuan Chin, МХБХ-ын Техникийн захирал И.Отгонбаяр нар оролцлоо. Сургалтын нээж, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Дамдин үг хэлэхдээ: МХБХолбоо хөлбөмбөгийн бодлогын хүрээнд дасгалжуулагч нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, олон улсын дасгалжуулагчийн сургалтыг хийдэг билээ. Энэ сургалт улам нарийсч, хаалгачийг бэлтгэдэг дасгалжуулагчийн сургалтыг явуулж байгаа нь маш сайшаалтай. Энэхүү сургалтыг явуулахаар өндөр туршлагатай Lim багш хүрэлцэн ирсэн нь энэхүү сургалтыг улам чанартай болгоно гэдэгт итгэлтэй байна. Нийт сургалтад оролцогчдод сургалтын өндөр амжилтыг хүсэн ерөөе хэмээн хэлсэн байна. Сургалтад нийт 18 дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд тэд энэхүү сургалтаар олсон мэдлэгээ ажил дээр сайн сурган олон хаалгач нарыг төрүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байна. 10:38 - 2014-05-06 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Спортын шинэ түүхүүд... Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ мэдээлэл - Low Rider-ийн гайхамшиг - Спортын хөшжилтэй агшин - Ц.МӨНХЧУЛУУН:ДУГУЙЧНЫ ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР ТЭВЧЭЭР - Эмэгтэй сагсчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ - Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоно - Нико Росберг Монакод түүхэн ялалт байгуулав - Д.Ганзориг багш шилдэг нь - Оюутан волейболчидоо үнэлэв - Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө - АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ - А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо - Дуайт Ховард Хьюстонд - Дюрантын сагсчин хайр - “Сакраменто Кингс” Рондогийн төлөө - Спорт Найзууд |