Шилдэг бүхнийг эндээс

Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө

“Титэм спорт” ТББ, “Хүчит Чулуут” компани хамтран сонирхогчдын хөлбөмбөгийн “Лиг-1” 2013 оны намрын тэмцээнийг наймдугаар сарын 17, 18, 24, 25-ны амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн талбайд зохион байгууллаа. Сонирхогчдын хөлбөмбөгийн “Лиг-1″ 2013 оны намрын тэмцээний гол онцлог нь аль ч шатны тоглолт бүр мөнгөн шагналтай байсан. Тоглолтын дараа ч ялалт байгуулсан баг 30 мянга, тэнцсэн баг 10 мянган төгрөгийг шагнал хүртэж байсан нь оролцогчдод таатай санагдаж байв. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс баг бүрт тоглолтын өмнө боодол ус өгч байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Энэ мэтчилэн олон шинэ санаачлагатай байсан энэхүү тэмцээнд 13 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Багууд долоо, зургаагаараа хоёр хэсэгт хуваагдан тоглож, хэсэг бүрээс өндөр үзүүлэлттэй дөрөв, нийт найман баг хасагдах шатанд тунан үлдсэн. Энэхүү жигд өрсөлдөөн дундаас Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, Б.Болд дасгалжуулагчтай “Хасу Мегаватт” баг торойж, сонирхогчдын хөлбөмбөгийн “Лиг-1” анхдугаар тэмцээний аваргаар тодорсон юм. Тэд тэмцээний “А” хэсэгт багтаж, “Хад”-ыг 3:0, “Blue Lions”-ийг 4:0, “М”-ийг 3:0, “Жепро”-г 1:0-ээр хожиж, “Зүүнхараа”-д 1:3, “Вестерн”-д 0:3-аар хожигдсоноор 12 оноотой болж, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. “Хасу Мегаватт” хэдийгээр хэсгээ тэргүүлж чадаагүй ч гэсэн плей-офф шатанд үнэхээр гайхалтай байж, Тэд 1/4 шигшээд “No Mercy”-г 7:1, хагас шигшээд “Зүүнхараа”-г 2:0, шигшээ тоглолтод “Blue Sky”-г ялж аваргалсан юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж оролцсон “Зүүнхараа” багийнхан Ховд аймгаас гаралтай “Вестерн”-ийг 4:0-ээр буулган авсан.

“Хасу Мегаватт” баг түрүү багийн 1.5 сая төгрөгөөс гадна есөн тоглолт хийгээд долоо ялсны 210 мянган төгрөг хүртсэн. Түүнчлэн “Вестерн” баг медаль хүртэж чадаагүй ч гэсэн есөн тоглолтоос зургааа ялж, нэг тэнцсэнээр 190 мянган төгрөг гардсан юм. Тэмцээний шилдэг хаалгачийн “Алтан бээлий” шагналыг “Хасу Мегаватт”-ын Ш.Ган-Эрдэнэ, шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”-ийг “Blue Sky”-ийн Э.Золбоо, шилдэг довтлогчийн “Алтан бөмбөг”-ийг “Хасу Мегаватт”-ын Б.Баттулга есөн гоол хийсэн амжилтаар хүртлээ. Б.Баттулгын хувьд өөрт нь тусгай шагнал авчрах ёс дэх гоолоо шигшээ тоглолтын сүүлчийн минутад хийсэн юм. Шилдгүүдийн шагналыг тус бүр 100 мянган төгрөг дагалдав. Нийт 44 тоглолтод нийт 156 гоол орсон нь (Нэг тоглолтод дунджаар 3.54) тэмцээн хэр өрсөлдөөнтэй болсныг илтгэнэ.

Сонирхогчдын хөлбөмбөгийн “Лиг-1″ 2013 оны намрын тэмцээн ийнхүү амжилттай болж өндөрлөсөн бөгөөд “Титэм спорт” ТББ-ынхан ирэх арваннэгдүгээр сард футзалын тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

10:40 - 2014-05-06 - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Спортын шинэ түүхүүд...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ мэдээлэл
- Low Rider-ийн гайхамшиг
- Спортын хөшжилтэй агшин
- Ц.МӨНХЧУЛУУН:ДУГУЙЧНЫ ХАМГИЙН ЭРХЭМ ЧАНАР ТЭВЧЭЭР
- Эмэгтэй сагсчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ
- Сагсан бөмбөгчид Хонг Конгтой тоглоно
- Нико Росберг Монакод түүхэн ялалт байгуулав
- Д.Ганзориг багш шилдэг нь
- Оюутан волейболчидоо үнэлэв
- Анхдугаар “Лиг-1″-т “Хасу Мегаватт” өнгөллөө
- АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
- А.Мөрөн Тайландын лигт тоглохоор боллоо
- Дуайт Ховард Хьюстонд
- Дюрантын сагсчин хайр
- “Сакраменто Кингс” Рондогийн төлөө
- Спорт

Найзууд





:-)
 
xaax